Салат

Салатанд төрөл бүрийн ногоо жимс ордог учир хамгийн шим тэжээллэг хоолны нэг юм. Найрлагад төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, зарим биологийн идэвхт нэгдлүүд, нүүрс ус агуулагддаг учраас хүний биед чухал ач холбогдолтой.

Description

1. Алаг салат
Салатанд төрөл бүрийн ногоо жимс ордог учир хамгийн шим тэжээллэг хоолны нэг юм. Найрлагад төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, зарим биологийн идэвхт нэгдлүүд, нүүрс ус агуулагддаг учраас хүний биед чухал ач холбогдолтой.
Алаг салат бага зэрэг исгэлэн амттай ба бүх төрлийн хоолыг амтлах, хачир болгон хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Орц: Лууван, амтат чинжүү, сонгино, өргөст хэмх, цэвэршүүлсэн ус, элсэн чихэр, давс, ургамлын тос, цууны хүчил /Е260/, перец

2. Өег салат
Өдөр тутмын хооллолтдоо өег салатыг тогтмол идэж хэрэглэснээр ходоодны шүүсийг ялгаруулан хоолны шингэцийг сайжруулж, хөнгөн хооллох сонирхлыг нэмэгдүүлдэг.
Бүх төрлийн хоолыг амтлах, хачир болгон хэрэглэхэд тохиромжтой. Будаа болон талхан дээр тавьж идэхэд зориулагдсан. Олон төрлийн ногоонуудыг агуулсан амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм.
Орц: Лууван, цэвэршүүлсэн ус, сонгино, амтат чинжүү, улаан лоолийн нухаш, өргөст хэмх, ургамлын тос, элсэн чихэр, давс, саримс

3. Байцаатай салат
Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлсэн байна. Тиймээс хоол хүнсэндээ байцаа тогтсол хэрэглэх нь таны эрүүл мэндэд ашиг тустай юм.
Байцааны салатыг бүх төрлийн хоолонд амт оруулах, хачир болгон хэрэглэхээс гадна шууд дангаар нь идэх боломжтой. Жингээ барьж буй хэрэглэгчид болон бүх насныханд зориулсан бүтээгдэхүүн юм.
Орц: Байцаа, өргөст хэмх, амтат чинжүү, сонгино, лууван, саримс, цэвэршүүлсэн ус, ургамлын тос, элсэн чихэр, давс, лаврын навч, цууны хүчил Е260, перец

4. Хүрэн манжингийн салат
Хүрэн манжин нь С аминдэмээр баялаг юм. С аминдэм нь бие махбодийг чөлөөт радикалуудаас хамгаалж исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэх, төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлааг сайжруулах зэрэг маш олон ач холбогдолтой юм.
Хүрэн манжингийн салат нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Дангаар нь болон хоолны шөлөнд амт оруулах, хоолны хачир болгон хэрэглэнэ.
Орц: Хүрэн манжин, цэвэршүүлсэн ус, элсэн чихэр, давс, саримс, лаврын навч, цууны хүчил Е-262

5. Лечо
Улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хэрэглэхэд хамгийн сайн цус төлжүүдэг ногоо юм. Хүйтэнд биеийг дулаацуулахад тустай магни, шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай цинк, ясыг бэхжүүлэгч кальци, бодисын солилцоонд оролцдог фосфороор нэн баялаг юм.
Амтат чинжүү, улаан лоолийн нухашын агуулсан Лечо нь пицца болон хоолны шөлөнд амт оруулах, будаатай хольж идэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Орц: Амтат чинжүү, улаан лоолийн нухаш, цэвэршүүлсэн ус, сонгино, ургамлын тос, элсэн чихэр, давс, перец

6. Мөөгтэй лечо
Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.
Мөөгтэй лечо нь бага зэрэг хүчиллэг амттай ба пицца болон хоолны шөлөнд амт оруулах, будаатай хольж идэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Орц: Мөөг, улаан лоолийн нухаш, амтат чинжүү, цэвэршүүлсэн ус, сонгино, ургамлын тос, элсэн чихэр, давс, перец

7. Винегрет
Төмс нь Цусны даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон арьсны намарс буюу экземийг эмчлэхэд тохиромжтой. Төмс хүрэн манжингийн төгс хослолыг агуулсан уг бүтээгдэхүүн нь B, С амин дэмээр баялаг зүрх судасны үйл ажиллагаа дэмжинэ. Идэхэд өег жингээ барьж байгаа болон хүрэн манжинг дангаар нь идэж чаддаггүй хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн юм.

Орц: Хүрэн манжин, цэвэршүүлсэн ус, төмс, сонгино, ургамлын тос, элсэн чихэр, давс, саримс, цууны хүчил Е-260