Description
1. Шимт нухаш Амтат чинжүү
Нухашнаас хүнсний ногоонд агуулагдах витамин, эрдэс бодис, эрүүл мэндийг дэмжигч эслэг, шим тэжээлийг авах боломжтой.
Чинжүү нь каратенаар баялаг учраас биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хоолны дуршлыг өдөөж, хоол шингэцийг сайжруулдаг бүтээгдэхүүн юм.
Амтат чинжүүний шимт нухаш нь хоол боловсруулах эрхтний эмгэгтэй, бүхэл хоол идэж чаддаггүй хүмүүс, мөн бор хоолонд орж байгаа нярай хүүхдүүдэд маш тохиромжтой.
Орц: Хаш, сонгино, цэвэршүүлсэн ус, амтат чинжүү, улаан лоолийн нухаш, ургамлын тос, элсэн чихэр, давс, саримс
2. Шимт нухаш Хүрэн манжин
Хүрэн манжинг технологийн дагуу төмс, саримс, сонгинотой хольж нэгэн жигд нухашилан үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн юм.
Хүрэн манжингийн нухаш нь кальци, сүүний хүчил, төмөр зэрэг хүний биед хэрэгцээтэй бодисуудыг агуулдаг учраас хоол боловсруулах эрхтнvvдийн vйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг.
Орц: Хүрэн манжин, цэвэршүүлсэн ус, сонгино, төмс, ургамлын тос, саримс, элсэн чихэр, давс, цууны хүчил
3. Шимт нухаш Хулуу
Хулууг олон төрлийн амин хүчил, витамин, эрдэс бодисын чухал эх үүсвэр юм. Даралт бууруулах, хавдрын эсрэг, дархлаа дарангуйлах, бактерийн эсрэг, цусан дахь холестериныг бууруулдаг байна.
Хулууны нухашыг шөл амтлах, зутан шөл хийх, хоолны хачир болгох, усанд найруулж ногооны ундаа болгон хэрэглэх боломжтой.
Орц: Хулуу, цэвэршүүлсэн ус, сонгино, амтат чинжүү, ургамлын тос, саримс, элсэн чихэр, давс
4. Шимт нухаш Хаш
Хашны найрлага дахь антиоксидантууд нь хорт хавдар, бактери, вирусийн эсрэг үйлчлэлтэй. цусан дахь муу өөх тосыг бууруулж, сайн өөх тосыг нэмэгдүүлснээр холестрины төвшин буурч, улмаар судасны хатуурал багасан, судасны хана тэлж цусны эргэлт сайжирна.
Орц: Хаш, сонгино, цэвэршүүлсэн ус, амтат чинжүү, ургамлын тос, улаан лоолийн нухаш, элсэн чихэр, давс, саримс, перец
5. Шимт нухаш Лууван
Лууванд А витамин, мөн В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг. Эдгээр нь хүний биед шууд шингэж, маш их энерги өгдөг байна.
Луувангийн нухашийг технологийн дагуу төрөл бүрийн ногоог хольж нэгэн жигд нухашилан үйлдвэрийн аргаар боловсруулсан ба шөл амтлах, талхан дээр түрхэж идэх, хоолонд хачир болгон хэрэглэх боломжтой.
Орц: Лууван, амтат чинжүү, хаш, цэвэршүүлсэн ус, ургамлын тос, сонгино, улаан лоолийн нухаш, саримс, элсэн чихэр, давс, лаврын навч, перец