Description
1. Алимны компот
Алим нь С, В, В2, витамин, коротин , кали, төмөр, марганц, кальц, пектин зэрэг үнэт органик хүчил бодис агуулдаг тул дархлааг дэмжиж ядаргаанаас урьдчилан сэргийлдэг. Өдөр бүр алим идэх, алимны шүүс тогтмол ууж заншсанаар холестерины хэмжээг бууруулж цусны судсанд бөөгнөрөл үүсэхээс сэргийлдэг. Уг компот нь калори багатай учир хоолны дэглэм барих үед хэрэглэхэд тун тохиромжтой.
Орц: Алим, цэвэршүүлсэн ус, элсэн чихэр, нимбэгийн хүчил Е330
2. Хар чавганы компот
Хар чавга нь витамин, микро элемент нь бусад жимстэй харьцуулахад харьцангуй их байдаг учраас уг жимсийг эмчилгээний зориулалтаар ашигладаг. Антиоксидант хамгийн ихээр агуулдаг бөгөөд энэ нь бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Хар чавганы компот нь дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай бүтээгдэхүүн юм.
Идэхэд тааламжтай исгэлэн амттай, дотроо ястай компот
Орц: Хар чавга, цэвэршүүлсэн ус, сахар
3. Интоорын компот
Интоорт агуулагддаг Антоциан нь цусан дахь шээсний хүчлийг бууруулж бөөрний чулуужилт буюу тулай өвчнөөс сэргийлдэг. Үүнээс гадна Антоциан бүдүүн гэдэсний хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг байна. Өдөр бүр интоорын жимс, шүүс хэрэглэвэл үе мөчний өвдөлтийг намдаах үйлчилгээ үзүүлдэг байна.
Идэхэд тааламжтай зөөлөн амттай, дотроо ястай жижиг олон ширхэгтэй компот
Орц: Интоор жимс, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус, нимбэгийн хүчил Е330
4. Тоорын компот
Тоор нь өөхийг хайлуулж, жин хасахад туслахаас гадна үс уналтыг багасгаж, арьсны эрүүл ахуйд эерэгээр нөлөөлнө. Мөн тоор нь сэтгэл зовнилыг багасгаж, стрессийг бууруулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна. Тиймээс тоорын жимс, шүүсийг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай юм.
Идэхэд тааламжтай зөөлөн, шаржигнасан амттай дотроо ясгүй бүх насныханд зориулагдсан компот.
Орц:Тоор жимс, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус, нимбэгийн хүчил Е330
5. Олон жимстийн компот
Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор, улаалзгана жимс нь кальц, магни, төмөр, кали, цайр зэрэг элементээс гадна А, С, Е, К аминдэм ихээр агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс олон амин дэмийн уг бүтээгдэхүүнээс нэг дор авах боломжтой юм.
5 төрлийн жимснээс бүрдсэн исгэлэн амттай дессерт болон бялууны чимэглэл болгон хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Орц: Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор улаалзгана, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус
6. Үхрийн нүд
Үхрийн нүд нь биологийн идэвхит төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс юм. Жимсний шүүс нь гэдэсний элдэв нян үүсгэгчийг үхүүлж гэдсийг халдвараас бүрэн цэвэрлэдэг юм. Мөн нүдний хараа муудахаас сэргийлж хараа сайжруулж, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлдэг байна. Тархины үйл ажиллагааг дэмжин, цусан хангамжийг сайжруулан хөгшрөлтийн явцыг удаашруулдаг тул үхрийн нүдний компотыг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
Исгэлэн жимс идэх дуртай хэрэглэгчдэд зориулсан, дотроо ясгүй компот. Дессерт болон бялууны чимэглэл болгон хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Орц: Үхрийн нүд жимс, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус
7. Абрикосны компот
Абрикос жимс нь үрэвслийг дарж хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаадаг байна. Ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг байна.
Исгэлэн жимс идэх дуртай хэрэглэгчдэд зориулсан, дотроо ясгүй компот. Бүх насныханд зориулагдсан бүтээгдэхүүн юм.
Орц: Абрикос жимс , элсэн чихэр, цэвэршүүлсэн ус
8. Хар чавганы компот/ясгүй/
Антиоксидант хамгийн ихээр агуулдаг бөгөөд энэ нь бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Хар чавганы компот нь дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай бүтээгдэхүүн юм.
Идэхэд тааламжтай, исгэлэн амттай, дотроо ясгүй компот. Шууд хэрэглэх эсвэл дессерт, бялууны чимэглэл болгон хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Орц: Хар чавга, цэвэршүүлсэн ус, сахар