Бид ажилтандаа ээлтэй, сурч хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах замаар хамтын үнэ цэнийг бий болгож, тогтвортой хамтран ажиллахын тулд Хүний нөөцийн бодлогыг дараах чиглэлүүдэд тогтвортой хөгжүүлэхийг зорьдог.

1. Ажлын байрны үнэ цэнэ, ач холбогдлыг бодит шалгуураар үнэлсэн, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшууллыг ажилтандаа санал болгох

2. Ажиллахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ажилтанд үзүүлэх халамж, үйлчилгээний сайжруулалтыг тогтмол хийх

3. Гүйцэтгэл, Ур чадварын өсөлтийг бодитой бөгөөд нээлттэй үнэлэх, урамшуулах тогтолцоог хөгжүүлэх

4. Хувь хүний болон Мэргэжлийн ур чадварыг дэмжих сургалтуудад дэмжлэг үзүүлэх, урамшуулах тогтолцоог хөгжүүлэх5. Нийгмийн баталгааг бий болгох, амьдралын чанарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, хуримтлалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Хүний нөөцийн бодлого