1. Спорт өдөрлөг – Ажилтан бүрийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёлыг бий болгохоор жил бүр уламжлалт спортын өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.
2. Мэргэжлийн тэмдэглэлт өдрүүд – Манай компани нь нийт ажлын байр, мэргэжлийн хүрээнд салбар болон мэргэжлийн тэмдэглэлт өдрүүдийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлж, салбар салбарын мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
3. Бэсрэг наадам – Зуны зугаатай боловч улирлын үйлдвэрлэлийн онцлогоос үүссэн ачааллын өмнө жил бүр бэсрэг наадмаа зохион байгуулж, хамт олноороо зун цагийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.4. Хүүхдийн баяр – Ажилтныхаа Олон улс, Улс, Нийслэлийн хэмжээнд урлаг, спорт, сурлагын амжилт үзүүлсэн бяцхан хүүхдүүдээ шалгаруулан шагнан урамшуулж, тэдэндээ эцэг эхийнхээ ажил, мэргэжил, хамт олноор бахархах, талархах сэтгэлийг төрүүлж, амжилтыг нь урамшуулан алдаршуулах зорилгоор “Газар шимийн шилдэг хүүхдүүдийг алдаршуулдаг” билээ.