
Манай компани 1999 онд Монголын анхны ногооны консервын үйлдвэрийг байгуулж, өдгөө 25 жил “Дэлхийн жишигт” хүрэх алсын хараа, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч байх эрхэм зорилго хийгээд, Хүн, хөгжил, чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ.
Үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 төрлийн 20 мянган шил консерв үйлдвэрлэж байсан бол одоо 60 нэр төрлийн 8 сая орчим шил консерв үйлдвэрлэж энэ салбартаа тэргүүлж байна.
Үйлдвэрлэл эхэлсэн эхний жилүүдэд улирлын чанартай үйлдвэрлэл явуулж байсан бол 2007 оноос байнгын үйлдвэрлэл явуулах болсноор ажилчид ажилдаа мэргэшин бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ тогтмол өсөн нэмэгдэж байна.
Бид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан монгол технологи, жороор үйлдвэрлэж, тогтворжуулагч бодис, консервант хийдэггүй, зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар нөөшилдөг учраас задалснаас хойш бусад бүтээгдэхүүн шиг удаан хадгалж болдоггүй онцлогтой.
Бид жилээс жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг монгол ур ухаанаар нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх тэргүүлэх байр сууриа улам бататгахыг зорьж байна.
2023 онд манай компани нээлттэй хувьцаат компани болж 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон бөгөөд олон шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч түмэндээ өргөн барихаар ажиллаж байна.
Эдүгээг хүртэл бидний хичээл зүтгэл, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, урамшуулж сайшааж ирсэн эрхэм харилцагч, хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье.