КОМПАНИЙН ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

1999 онд үүсгэн байгуулагдсан ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР ХК нь даршилсан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг юм. Манай хамт олон үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүндээ нэг ч хиймэл бордоо, нөөшлөгч будаг, амт оруулах нэгдэл ашиглаагүй эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ гарт хүргэсээр ирсэн. Одоогоор огурцы, салат, шимт нухаш, зөгийн бал, компот, өргөст хэмх, артишок гэсэн 7 нэр төрлийн 60 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Манай компани 2023 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд компанийнхаа 16.54% буюу нийт 198.1 сая гаруй ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь 53₮-өөр худалдсан. Ингэснээр иргэд Газар шим үйлдвэр ХК-ийн зөвхөн хэрэглэгч бус хөрөнгө оруулагчид болсон юм. Манай компанийн бүтээгдэхүүн нь судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа шинжилгээнд тулгуурлаж бүтээгддэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны шилдэг инновацыг шингээж өгснөөрөө онцлогтой юм.

Бидний тухай

БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ

Туйлын зорилго:

Эрүүл хүнсээр ирээдүйг бүтээлцэнэ.

Эрхэм зорилго:

Газрын шимээр амьдралд амт нэмнэ

Үнэт зүйл:

Бид найрсаг, бүтээлч, хариуцлагатай

Компанийн танилцуулга