Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх(Эрх зүйч, Инженер, Санхүү эдийн засагч, Аудитороор ажиллаж байсан бол давуу тал болно);
- А. Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Б. Мэргэшил: Бизнесийн удирдлага болон өөрийн мэргэжлийн чиглэлээр;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй
- Тус компанитай бизнесийн аливаа холбоогүй
Бүрдүүлэх материал:Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
3. Өөрийн намтар (CV);
4. Нийгмийн даатгалын лавлагаа; (e Mongolia цахим системээс)
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Нэр дэвшигчийн материалыг 2025 оны 2-р сарын 28-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал info@gazarshim.mn хаягаар цахимаар мөн УБ хот, Баянгол дүүрэг, 66/01, 66/02 тоот, Газар шим үйлдвэр ХК-ийн төв оффис хаягаар шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг 9595 3141 утаснаас авна уу.
“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР”ХК-ИЙН
ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО