“Газар шим үйлдвэр” ХК нь цэвэр ашгийн 44.1% буюу ₮3.1 тэрбумын ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 3 сарын 10-ны өдрөөр тогтоож ногдол ашгийг 6 сарын 30-ны өдрийн дотор олгох юм.
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг-2.6 төгрөг, ногдол ашгийн өгөөж-5.4%, ногдол ашиг ₮3.1 тэрбум байгаа юм.
Газар шим үйлдвэр ХК-д итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.
Газрын шимээр амьдралд амт нэмнэ