Монгол Улсын зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, судлаачид болон салбарын удирдлагуудад зориулсан “HORECA MONGOLIA CONFERENCE- 2025” арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд “BE PRO – Хөгжүүлэлт, Сайжруулалт, Удирдахуй” урианы дор зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Газар шим үйлдвэр ХК нь зах зээл дээр шинээр нэвтрүүлэх гэж байгаа шинэ бүтээгдэхүүнээ онцлон танилцуулж, зочлох салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, хувь хүмүүст мэдээлэл хүргэлээ.



