“Газар шим үйлдвэр” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 сарын 19-ний Бямба гарагт 11:00 цагт цахим болон танхимын хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдсан юм.
Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 57 хувьцаа эзэмшигч нийт саналын эрх бүхий хувьцааны 67.1%-ийн ирцтэйгээр хуралд оролцлоо.


Хурлаар дараах 5 асуудлыг танилцуулж, санал хураан шийдвэрлэлээ.
- Компанийн 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайланг танилцуулж хэлэлцэн батлах;
- Компанийн ТУЗ-ийн 2024 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулж хэлэлцэн батлах;
- Компанийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- Компанийн ТУЗ-ийн 2025 оны төсвийг батлах;
- Компанийн дүрмийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлах асуудлууд байсан юм.
Дээрх хэлэлцсэн асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 99.99% санал өгч, нийт хувьцаа эзэмшигчдийн 99.999% зөвшөөрсөн байна. Ийнхүү санал хураалт дуусаж, хэлэлцсэн асуудлуудыг баталж дууссан юм.






Хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье.